Wednesday, 12.25.2024, 6:21 PM
Welcome Guest | RSS
Main » 2014 » January » 9 » Хаана юунд хөрөнгө оруулах вэ ?
12:56 PM
Хаана юунд хөрөнгө оруулах вэ ?

Хөрөнгө оруулалт гэж чухам юу билээ. Миний бодлоор хүмүүс хоёр зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг юм шиг.  Нэгт өөрийн олж хуримтлуулсан мөнгө хөрөнгөө буцаагаад алдчихгүй барьж байхын тулд.  Хоёрт хөрөнгө мөнгөө өсгөж аривижуулхын тулд, мэдээж хэрэг ихэнхи хувь нь хоёрдахь хувилбартай санал нийлдэг байх. Ямар нэгэн зүйлийг ашигтай гэж үзэж байвал ямар ч зүйлд хөрөнгө оруулж болно гэхдээ сайтар бодож үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь зөв болов уу. Хэн нэгний бизнест,  төсөлд , хөдлөх хөрөнгөнд , үл хөдлөх хөрөнгөнд, хадгаламжинд. хувьцаа , бонд. үнэт цаас валютын арилжаанд гээд хөрөнгө оруулалтын асар олон боломж бий. Эдгээрийг голлох хэдэн салбарын талаар өөрийн бодлоо бичлээ.

  1. Хөдлөх хөрөнгө... гэж ямар нэгэн байдлаар байрлалаа өөрчилдөг хөдөлгөөнтэй эд зүйлсийг хэлнэ. Үүнд машин механизм, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэх мэтийн зүйлс орно. Энэ хэлбэрийн хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл үйлчилгээ түрээсийн хэлбэрээр ашиг олж болно. Гэхдээ үүнд нэг зүйлийг анхааруулхад хөдлөх хөрөнгөнд хамаарч буй зүйлс нь хоног сар жил өнгөрөх тусам тасралтгүй өөр шинэ загварууд нь гарч байдаг тул үнэ ханш нь байнга унах , мөн байнга ашиглаж байгаа учир хуучирч эвдрэх гэсэн хоёр эрсдэлийг дагуулж байдаг. Тийм учир эдгээр эрсдэлүүдийг тооцон үзэж байж шийдвэрээ гаргах нь зүйтэй.                                                                                          

2. Төсөл бизнес санаа...

Мэдээж хэн нэг нь үнэхээр ашигтай бизнесийн санаа олсон байвал сайн хэрэг хөрөнгө оруулах хэрэгтэй гэхдээ үнэхээр тухайн санаанд тусгагдсан эрэлт хэрэгцээ нийгэмд байна уу? Мөн түүнийг хангах боломж бий юу? Оруулсан хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх үр өгөөжээ хэзээнээс өгч эхлэх гэхчилэн нилээд олон талаас нь судалж үзэх хэрэгтэй. Магадгүй нуугдаж буй асар том эрэлт хэргцээг хангах том бизнес ч болж болох юм .Эцэст нь хэлхэд төсөл гэдэг бол төрөөгүй хүүхэд гэдгийг ойлгох хэрэгтэй.             

3. Үл хөдлөх хөрөнгө... энэ бол хүн бүрийн хамгийн сайн хөрөнгө оруулалт гэж итгэдэг салбар зөв талаас нь харвал эрсдэл бага үнэ ханш нь байнга тогтвортой өсөж байдаг мөн түүнийгээ түрээслэх юм уу үйлдвэрлэл  үйлчилгээ явуулах хэлбэрээр ашиглаж болхоос гадна жил бүр үнэ нь өсж байдаг тул хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж харж болно.. Буруу талаас нь харвал  та үл хөдлөх хөрөнгө бүр ашигтай гэж ойлгож болохгүй.  Байрлал маш чухал хаа нэгтээ уулын орой дээр юм уу жалганд байвал хүн сонирхохгүй тэр утгаараа үнээ алдана гэсэн үг мөн үер усанд өртхөөргүй өндөр хүчдэлийн шугаманд ойр биш доогуур нь ямар нэгэн цахилгаан болон сантехнийн төв шугам яваагүй мөн дэргэд нь нар хаасан өндөр байшин баригдчих магадлал байгаа эсэх ойр орчны байдал тохижилт, тухайн үл хөдлөх хөрөнгийн цахилгаан сантехникийн чанар насжилт ( цахилгаанаас болж гал гарч болно сантехник ус халаалтын шугамнаас болж барилга чинь бүр нурах дээрээ  ч тулж мэднэ ) за тэгээд улс хэрэгтэй гэж үзвэл барилгыг чинь нураагаад газрыг нь авчих эрхтэй гэдгийг санахад илүүдэхгүй үл хөдлөх хөрөнгө гэдэг маань  шавар тоосго цементээр л барьдаг болхоор жил ирэх бүр хуучирч маралын элэгдэлд орж байдаг.                

Үл хөдлөх хөрөнгөний үнэ жил бүр тогтмол өсөж байдгаас нь ашиг олж  болно. Гэхдээ энэ нь  тухайн жилийн мөнгөний ханш уналт буюу инфляцаас хамааралтай .

Мөн үл хөдлөх хөрөнгийг хямд авч өнгө үзэмж оруулан тордож эрэлт ихсэх үед нь юм уу зорилтот хэрэглэгчийг олж буцаан худалдах нь хурдан хугацаанд өндөр ашиг өгдөг.

Үл хөдлөх хөрөнгөөр бизнес хийхийг зориж байгаа бол өнөөдөр ашигтай үнэтэй байгааг нь худалдаж авах хэрэггүй. Аль болох одоо хямдхан хүн сонирхохгүй байгаа ирэх улиралд ирэх жилүүдэд эрэлт нь нэмэгдэх боломжтой үл хөдлөх хөрөнгөнд л мөнгөө оруулвал ашиг илүү өндөр байх болно. Хэрвээ та цаг хугацаа болон боломжит үеээ сонгох тал дээр эргэлзэж байвал чадварлаг үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид хандаж болно.

4. Банкны хадгаламж....     Засгийн газраас арилжааны банкны хадгаламжинд баталгаа гаргаж өгсөн учир юу ч үгүй алга болчихно гэж санаа зовох зүйлгүй  хугацаатай хадгалуулахад таны мөнгө жилд дунджаар 15 хувиар өснө.  Тоо нь ингэж харагдаж байгаа ч гэлээ харамсалтай нь мөнөөх ИНФЛЯЦИ гээч мангас  8.4 хувийг нь залгиж ( өнгөрсөн жилд инфляци 8.4 хувь байсан ) танд ердөө л 6.6 хувийн ашиг үлдэж байна жилд гэхэд дэндүү бага байгаа биз. Гэхдээ яахав зүгээр л сейфэндээ хадгалж байсан бол 8.4 хувиар хорогдох байсан түүний бодвол ч 6.6 ашиг шүү.                                                                                      

5. Бонд...  Бонд гэдэг нь засгийн газар болон найдвартай томоохон компаниудаас гаргадаг тодорхой хугацааны дараа үндсэн хөрөнгийг хүүгийн хамт эргэн төлөхийг баталсан үнэт цаас юм ерөнхийдөө өрийн бичиг гэсэн үг.  Та мөнгөө хүүтэй зээлчихлээ гэж ойлгож болно. Бонд хүүгийн хувьд ихэвчлэн банкны хадгаламжийн хүүнээс өндөр байдаг ч бондын хугацаа хүү инфляци зэргийг харьцуулж үзэх шаардлагтай.

6. Хувьцаа.....     Хувьцаа гэдэг нь та аль нэг  компаний хувьцааг худалдаж авсанаар  тухайн компанид хөрөнгө оруулж  оруулсан хөрөнгийн хэмжээгээр эрх эдлэхийг гэрчилсэн эзэмшлийн эрх бүхий үнэт цаас юм. Хувьцаа худалдан авсанаар компанийн үйл ажиллагаанаас ноогдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцон саналаа өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн хуульд заасан олон эрхийг эдлэх мөн хувьцааны ханшийн зөрүүгээс ашиг олох боломжтой.  Хувьцааны арилжаа нь дэлхийн нийт санхүүгийн эргэлтээрээ 2 т ордог томоохон бизнес юм. Дүрэм нь тодорхой хямд байхад нь аваад үнэ өссөн үед нь зарах энгийн мэт харагдаж байв ч маш их мэдлэг судалгаа шаардагдана.   Дээр дурьдсан 5 н хөрөнгө оруулалтаас ашиг боломж бүх талаараа илүү боломжтой. Банкны хадгаламж бонд зэрэг шиг хэдийд ямар ашиг олох нь тодорхой байдаггүй ч  тэдэнтэй харьцуулхын аргагүй асар өндөр ашиг олох боломжтой. Жилд хэдэн арваас хэдэн зуу дахин ч мөнгөө өсгөж болно гэхдээ нөгөө их ололтыг их эрсдэл дагадааг гэдэг шиг компаниа буруу сонговол хувьцааных нь үнэ унаж алдагдалд орхоос гадна тухайн компани дампуурчихвал бүр юуч үгүй болох эрсдэл ч бий. Гол нь найдвартай компаний хувьцааг үнэ унасан үед нь худалдаж авах.  Өсөж байхад нь авах бол эрсдэлтэй яагаад вэ гэвэл аливаа зүйлийн үнэ өсөж байгаа бол удахгүй унана харин унаж байгаа бол удахгүй өснөө гэж хөрөнгийн зах зээлийн бичэгдээгүй хууль байдаг. Энэ салбарын хувьцааны шилдэг арилжаачин бол АНУ ын тэрбумтан омахагийн зөнч гэгддэг Уоррен Баффет юм. Тэрээр дэлхийн тэргүүн баян Билл Гейтс түүний эхнэр Мелинда нарын санаачилсан буюны санд 30 тэрбум доллар хандивласан агуу хүн юм.

Их хайр их ололт нь ямагт их эрсдэлийг дагуулдааг гэж далай лам айлдсан байдаг. Тэгхээр таны хамгийн өндөр ашигтай гэж үзсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр эрсдэлтэй байж магадгүй юм. Таны сонголт л үлдлээ. ...Амжилт хүсье
Views: 560 | Added by: expertiz | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Search
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Entries archive