Wednesday, 12.25.2024, 6:20 AM
Welcome Guest | RSS
Main » Articles

Total entries in catalog: 4
Shown entries: 1-4

Юуны өмнө үүнийг бичигч миний бие MH370 нислэгийн тухай одоог хүртэл олон нийтэд хүргэж байсан мэдээлэл баримт дээр үндэслэн нэгэн таамаглал дэвшүүлж байгааг сонирхон хүлээн авна уу.

Үүссэн нөхцөл байдал

- Энэ хэрэг явдал гарах болсон угтвар нөхцөл байдал нь бүр Малайз улс Францаас гурван шумбагч онгоц худалдан авах гэрээ хийгдэж эхэлсэн тэр үеэс тавигдсан гэж үзэж болно

- Энэ гэрээ хэлцэлд монгол эмэгтэй орчуулагчаар оролцсон бөгөөд хожим нь түүний ам насыг Малайз улсад хэрцгийгээр хороосон байдаг. Орчуулагч бүсгүйг Абдул Разак Багинда гэгч Малайзын ерөнхий сайд Нажиб Разактай биечлэн танилцуулж байсан бөгөөд түүнээс хойш шумбагч онгоц худалдан авах ажиллагаанд орчуулагчийн хувиар оролцсон. Өөрөөр хэлбэл орчуулагч болсон бүх процессыг сайн мэдэж байсан юм.

My articles | Views: 304 | Added by: expertiz | Date: 05.01.2014 | Comments (1)


Манай улс уул уурхайн баялгаа эргэлтэд оруулснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, гадаадын улс орны анхаарлыг ихээхэн татах болсон. Гадны хэвлэлүүдэд манай улсыг "Уул уурхайн баялгаараа баяжигч" хэмээн нэрийдэж байгаа
 
Тухайлбал, гадны хэвлэлүүдэд манай улсын тухай бичихдээ "Хэдхэн жилийн өмнө нийслэлийнх нь төв талбайгаас жаргаж буй нарны туяаг харж болдог байсан бол одоо өндөр барилгууд эгнэж, хоногийн 300 ам.долларын үнэтэй 20 гаруй зочид буудал бий болжээ. Мөн Британийн хувийн сургууль, "Burberry", "Emporio Armani"-гийн дэлгүүр үүдээ нээсэн байна. Хэрэв уул уурхайн нөөц баялгаа илрүүлээгүй байсан бол Улаанбаатарын хөгжил өдгөө яг л 50 жилийн өмнөх шиг байх байсан" гэх зэргээр бичжээ.
My articles | Views: 424 | Added by: expertiz | Date: 01.13.2014 | Comments (0)


8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим дайчдаа алдсан байна. Энэ түүхэн үйл явдлын дурсгалд энэхүү нийтлэлийг сониныхоо архиваас уншигчиддаа хүргэж байна.

Архиваас... " Даяар Монгол” сонины 2004 оны № 045, 046 дугаараас авав



Эртээ 700 зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ.
My articles | Views: 280 | Added by: expertiz | Date: 01.08.2014 | Comments (0)

Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой

Шадар зөвлөх Лю Цзин хаандаа зөвлөсөн нь "Хаантан та
My articles | Views: 271 | Added by: expertiz | Date: 01.08.2014 | Comments (0)

Search
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0