Манай
улс уул уурхайн баялгаа эргэлтэд оруулснаар эдийн засгийн өсөлт
нэмэгдэж, гадаадын улс орны анхаарлыг ихээхэн татах болсон. Гадны
хэвлэлүүдэд манай улсыг "Уул уурхайн баялгаараа баяжигч" хэмээн нэрийдэж
байгаа
Тухайлбал, гадны хэвлэлүүдэд манай улсын тухай бичихдээ "Хэдхэн
жилийн өмнө нийслэлийнх нь төв талбайгаас жаргаж буй нарны туяаг харж
болдог байсан бол одоо өндөр барилгууд эгнэж, хоногийн 300 ам.долларын
үнэтэй 20 гаруй зочид буудал бий болжээ. Мөн Британийн хувийн
сургууль, "Burberry", "Emporio Armani"-гийн
дэлгүүр үүдээ нээсэн байна. Хэрэв уул уурхайн нөөц баялгаа илрүүлээгүй
байсан бол Улаанбаатарын хөгжил өдгөө яг л 50 жилийн өмнөх шиг байх
байсан" гэх зэргээр бичжээ.
Мөн шинжээчдийн тогтоосноор Монголын эрдэс баялгийн нөөцийн
үнэлгээ 1.3 их наяд ам.доллар байснаа 2.7 болж өссөн бөгөөд энэ нь
ердөө томоохон 10 ордыг хамруулсан дүгнэлт гэжээ. Түүнчлэн газар
нутгийнх нь 27 хувьд ямар нэг баялгийн нөөц байгаа нь тогтоогдсоноос
үзэхэд уул уурхайн салбар Монголын ирээдүйг гэрэлтүүлнэ гэсэн байна.
Одоогоор алт, зэс, нүүрсний томоохон ордуудыг ашиглан аль хэдийн
хөрөнгө оруулагчдаа татаж чадсан бол дахин нэг эрдэс баялгаараа дэлхийн
улс орнуудын анхаарлыг татаж эхэллээ. Энэ бол газрын ховор элемент юм.
Манай улс газрын ховор элементээрээ дэлхийн улс орнуудын
анхаарлын төвд орсны гол шалтгаан нь энэ баялгийн нөөцөөрөө дэлхийд
хоёрдугаарт буюу 95 хувийн нөөцтэй Хятадын дараа орж буй явдал аж.
Хятад улс газрын ховор элементийн экспортоо хязгаарлаж, дотоодын
үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого тавин, нөөцөлж эхэлснээр өндөр технологи
хөгжсөн Герман, АНУ, Япон зэрэг орнууд түүхий эдээр дутагдаж эхэлсэн
байна. Тиймээс Хятадаас өөр нийлүүлэгч хайж байгаа өндөр технологи
хөгжсөн орнууд манай ховор элементийг олборлох тал дээр дэмжлэг
туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах саналыг тавьсаар байна..
Тухайлбал, өнгөрсөн жил Монголын Үндэсний хөгжил шинэтгэлийн
хороо Германы Техникийн хамтын ажиллагааны агентлагтай хамтран зохион
байгуулсан "Монгол Улсад ховор металлд түшиглэсэн аж үйлдвэрийг
хөгжүүлэх боломж" сэдэвт бага хурлын үеэр Германы техникийн хамтын
ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Стефан Ханселман "Монголчууд
газрын ховор элементийн хайгуул хийж, олборлолтын ажлыг эхлүүлэхэд
манай улс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх талаар.
Мөн Канадын "Байрон Капитал Маркет"-ийн цэвэр технологийн
хэлтсийн дарга Жон Хи кава "Газрын ховор элементийн эрэлт, үнэ
Хятадаас болж огцом өссөн. Үүнийг дагаад нийлүүлэлт багасч, өндөр
технологи хөгжсөн гадны улс орнууд түүхий эд орлуулах бүтээгдэхүүн хайж
эхэлнэ. Тиймээс цаашид удах тусам газрын ховор элементийн үнэ буурна.
Тиймээс үүнээс өмнө Монгол Улс олборлолтоо хурдан эхлүүлж экспортлох
хэрэгтэй" гэсэн байна.
"Green technology solutions"
компанийн захирал Жон Ширер "Уул уурхайн цэвэр технологиор Монголоос
газрын ховор элементийг олборлосноор АНУ, Япон, БНСУ-ыг энэ тав аараар
хангах боломжтой" гэж хэлжээ.
Харин Өмнөд Солонгосын Засгийн газар 2014 он гэхэд 1500 тонн
газрын ховор элементийн нөөц бүрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд манай улс
болон Австрали улсад хөрөнгө оруулахаар эрмэлзэж буйгаа мэдэгдсэн
байна.
Солонгос улсын компаниуд LCD зурагт, гар утас, цахилгаан
хөдөлгүүр бүхий машин зэрэг бусад олон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд
энэхүү баялгийг хэрэглэдэг бөгөөд орлуулах материалын боломж одоогоор
нээгдээгүй байгаа юм. Тиймээс өмнөд олонгосын хувьд амин чухал хэрэгтэй
байгаа аж. Түүнчлэн Хятад экспортоо хязгаарласнаас хойш Японы Засгийн
газар 150 сая ам.долларын сан байгуулж, АНУ, Канад Австрали зэрэг
орнуудаас гадна манай улстай хамтран ховор элементийн хайгуулын ажил
хийхээр болжээ.
Энэ ажлынхаа хүрээнд "Тоёота" корпораци хоёр жилийн өмнө Вьетнам,
Энэтхэгтэй ховор элементийн хамтарсан компани байгуулсан бол манай
улсад судалгааны багаа ажиллуулж, хамтарч ажиллах талаар ярилцан,
газрын ховор элемент, ураны нөөцийн байр лалыг тодруулахад
шаардлагатай хиймэл дагуулын зургийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин манай улс эдгээр улс орнуудын хүсэлтийг хүлээн авч, газрын
ховор элементээ олборлож, экспортлох асуудлыг ярьж эхэлсэн ч хэдий
хэмжээний нөөцтэй, хэрхэн олборлох талаар хийсэн дорвитой судалгаа
шинжилгээ, туршилт байхгүй байгааг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд
хэлж байна.
Энэ талаар Монголын баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч,
доктор М.Дамдинсүрэн хэлэ хдээ "Манай улсын геологи, хайгуулийн ажлын
үр дүнд газрын ховор элементийн хэд хэдэн орд олдсон. Тухайлбал,
Өмнөговийн Мушгиа худаг, Дорноговийн Лугийн гол, Ховдын Халзан бүргэдэй
гэх гурван ордыг илрүүлсэн. Газрын ховор элементийг ашиглаад дэлхийн
хэрэгцээнд дутагдаж байгаа хэсгийг хангах боломж бий. Гэхдээ аль ордоос
олборлох, нөөц нь геологийн шаардлагыг хангасан эсэх, эдгээр ордуудын
ховор элементийг яаж боловсруулах, цэврээр нь олборлох, эсвэл баяжуулах
зэрэг асуудлыг судалж, шинжилгээ туршилтын ажлыг хийх шаардлагатай байна" гэсэн юм.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, дүн шинжилгээний
газрын дарга Ц.Даваадорж "Одоогийн байдлаар газрын ховор элементийн
гурван орд, 20 орчим илрэл байдаг. Гэхдээ манай улсад газрын ховор
элементийн хайгуулын ажил муу хийгдсэн учраас мэдэгдээгүй орд цөөнгүй
байгаа" гэдгийг хэлжээ.
Манайх газрын ховор элементийн судалгаагаа 1985 оноос ЗХУ болон
Польштой хамтран хийж эхэлсэн байна. Энэ талаар Монголын инженерийн
ухааны үндэсний академийн академич, Монгол Улсын зөвлөх инженер,
профессор А.Хаумдас хэлэхдээ "Лугийн голын ордод Монгол-Польшийн
хамтарсан экспедиц нарийвчилсан эрэл хайгуул хийсэн. Тухайн үед уг
ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй
гэж тогтоосон байдаг. Халзан бүргэдэйн ордын хувьд хүдэр дэх эрдсийн
болон химийн найрлага, дагалдах ховор металлуудын судалгааг хийсэн.
Харин Мушгиа худгийн орд бол апатит, карбонатит, флюорит, магнетид гэх
мэт 5-6 хүдрийн биетээс бүрэлддэг. Апатитээс газрын ховор элемент
гаргах судалгааг ч хийж байж.
Профессор А.Хаумдасын хэлснээр Халзан бүргэдэйд ниобий, циркон,
тантал гэх мэт ховор металлын үйлдвэрлэлийн явцад газрын ховор
элементийг дайвар бүтээгдэхүүн болгож ялган авах боломжтой. Мөн Лугийн
голын ордыг тухайн үедээ харьцангуй сайн судалсан ч батлагдсан нөөц нь
үйлдвэрлэл явуулах, үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг эцэслэн
тогтоогоогүй учраас экспортлох асуудлын өмнө энэ төрлийн судалгааг
нарийвчлан хийх хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Энэ бүхнээс үзэхэд манай ховор элементийн нөөцийн тухай тодорхой
дүн мэдээ байдаггүй бөгөөд Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэйн
ордууд 6.6 сая тонн нөөцтэй гэж үздэг юм байна. Харин Дэлхийн банк
Монгол Улсад 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэх газрын ховор элементийн
нөөц бий гэж тооцоолжээ.
АНУ-ын Геологийн судалгааны төвөөс хийсэн тандалтаар манай улс
ховор элементийн 31 сая тонн нөөц бүхий газартай бөгөөд энэ нь дэлхий
дээрх ховор элементийн нийт нөөцийн 16.77 хувь гэсэн үг гэж мэдээлж байсан байна. Мөн гадны шинжээчид Монголд ховор элементийн таван том,
246 жижиг орд байна гэсэн тооцоог ч гаргаж байсан аж.
Ямартай ч манай улсыг ховор элементийн нөөцтэй гэж дэлхий даяар
анхааралдаа авч, хамтарч ажиллах саналаа илэрхийлж байгаа энэ үед ямар
улстай яаж хамтарч ажиллах санаачилгыг Монголчууд бид өөрсдөө гартаа
аван, хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолж байгаа юм. Тэгснээр ховор
элементээ аль болох хурдан гадаад зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх аж.
Энэ та лаар Монголын баяжуулагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч,
доктор М.Дамдинсүрэн "Янз бүрийн улсаас санал ирж байна гээд хүлээгээд
суулгүй, санаачилгыг өөрсдөө гаргах хэрэгтэй. Юуны түрүүнд гадныхантай
хамтран ямар ордыг яаж ашиглах тухай тодорхойлох ёстой. "Эрдэнэт"
үйлдвэр шиг хамтарсан үйлдвэр байгуулах уу, эсвэл зөвхөн хөрөнгө
оруулалт хийгээд тоног төхөөрөмж нийлүүлэх юм уу гэдгийг тодорхой
болгож, аль улстай хамтарвал илүү ашигтай болох вэ гэдгийг судлах
хэрэгтэй. Ийм боломжтой үед идэвхгүй суугаад байж болохгүй" талаар дурьджээ.
Хятад ховор элементийнхээ экспортыг хязгаарласнаар үнэ асар их
өсч байгаа аж. Тухайлбал, неодим гэх ховор элемент Хятадад кг нь 6-8,
дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 75
ам.долларт хүрчээ. Тиймээс манай улсын хувьд "Газрын ховор элементийн
эрин" эхэлж байна гэцгээж байгаа юм.
Мөн ураны ордоо ашиглаж эхэлбэл тэнд байгаа ховор элементийн
нөөцийг тогтоож, боловсруулах технологио тодорхойлох ч боломжтой.
Олдсон гурван ордоос гадна м эдэгдэж буй илэрц, цаашид илрэх ордууд ч
олон байгаа аж. Тиймээс гол нь тэдгээрийг нарийвчлан судлах л
шаардлагатай байна гэдгийг эрдэмтэн мэргэд онцолж байна.
|