9:22 AM Үл хөдлөх хөрөнгийн тэсрэлт эсвэл хөөс үү? | |
Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар Английн "Oxford business group” судалгааны байгууллагаас гаргасан мэдээллийг хүргэж байна. Байгалийн баялагт тулгуурласан Монголын эдийн засгийн өсөлт барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн худалдаанд сайнаар нөлөөлж, орон сууцууд сайн зарагдаж байна. Монгол шиг байгалийн баялаг түшиж хөгжиж буй орнуудын жишээнээс харахад үл хөдлөх хөрөнгийн тэсрэлт тийм ч удаан үргэлжилдэггүй байна. Өнгөрөгч 2012 оны есдүгээр сард, Канадын Экспорт хөгжлийн банк "2012 онд Монголын банкуудын гаргасан зээл өмнөх жилд нь гаргаж байсан хэмжээнээс бараг 50 гаруй хувиар нэмэгдсэн нь нийслэлд үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлт үүссэний шинж мөн гэж үзжээ. Энэ хөөсрөлт эргээд банкны салбартаа сөрөг үр дагавартай гэж үзсэн байх юм. Мөн энэ үеэр гадны хөрөнгө оруулалт болон Хятадын эрэлт буурч өнгөрсөн онд 17 хувь хүрсэн эдийн засгийн өсөлт энэ онд 11 хувь болсон билээ. Монгол зэс, коксжих нүүрсний ордууд моодонд орж, эдийн засгийн өсөлт ярианы сэдэв болж эхлэхэд "үл хөдлөх хөрөнгийн салбар” жинхэнэ огцом өсөлт гэж юу байдгийг харуулсан гэж салбарынхан ярьж байна. Монголд үл хөдлөх хөрөнгө, даатгалд хөрөнгө оруулдаг "Mongolia Growth Group” гэдэг Канадын компани өнгөрөгч 2012 оны аравдугаар сард гаргасан тайландаа: Түрээс, оффис, сэргээн засварласан үл хөрөнгөд тараан байршуулсан манай хөрөнгө оруулалт жилийн дотор 30-50 хувиар өснө гэж хүлээж байгаа гэж бичжээ. Гэхдээ огцом өсөлттэй оронд моргейжийн зээл гэгч зүйл амжилттай хэрэгжихгүй хэвээр байна. Үл хөдлөх хөрөнгийн нэгэн шинжээч "Хэрвээ Улаанбаатарт газар ховордсонтой холбоотой эсвэл хотын захиргааны зохицуулалттай холбоотой орон сууцны нийлүүлэлт гацаанд орвол орон сууцны үнэ улам өсч, хөөс газар авна” гэж үзжээ. Үл хөдлөх хөрөнгийн шинжээчдэд Монгол Казакстаныг түүхийг санагдуулдаг гэнэ. Казакстан газрын тосны тэсрэлтийн ачаар тус улсад эдийн засаг нь огцом өсч, моргейжийг хүртээмжтэй болгожээ. Харин 2002 -2008 хооронд Алмата хотод орон сууцны метр квадратын үнэ 833 хувиар өсөн байна. Харин 2008 оны санхүүгийн хямралын үеэр оргил үнээсээ 40 хувиар буурч байжээ. Гэхдээ Монголын зах зээлд арай бага эрсдлэл бий гэж салбарын гол тоглогчид ярьж байна. "Үнийн өсөлтийг эс тооцвол Монголын үл хөдлөх хөрөнгийн худалдаа бэлэн мөнгөөр хийгддэг, зээл буюу моргейж тийм ч том нөлөөтэй хүчин зүйл биш” гэж "M.A.D Mongolia” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Крис дө Груб хэлсэн байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэхийн хэрээр орон сууцны эрэлт маш хүчтэй байсаар байх болно. Үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлтөөс зайлсхийх хамгийн чухал хөшүүрэг бол зээлийн стандартыг бууруулж, шинээр орон сууцтай бологсодыг урамшуулах арга байдаг. Мөн Монголын барилгын салбарт дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн стандарт хэрэгтэй байна. Монголчууд бусад орны алдааг давтах шинж үзүүлж байгаа тэдний туршлагаас суралцах боломжтэй хэвээр байна гэж "Oxford business group” бичсэн байна. News.mn Б.ХАЛИУН
| |
|
Total comments: 0 | |
Search |
Statistics |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
Entries archive |